ОТ орон нутгийн ажилчдын ҮЭХ

Тусламж

«OT union hub» гар утасны аппликейшн

Оюу толгойн орон нутгийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороо

Холбоо барих

Утас+97690070079Имэйлonaotueh@gmail.com
ХаягUmnugovi, Dalandzadgad, Mongolia, 46087

Асуулт, гомдлоо дээрх хаягаар илгээнэ үү. Ажлын өдрүүдэд хариу өгнө.

Түгээмэл асуулт

+Гишүүнээр хэрхэн элсэх вэ?

Аппад бүртгүүлж нэвтэрсний дараа цэсний «Гишүүнээр элсэх» хэсгээс хүсэлт илгээнэ. Хувийн мэдээлэл, ажлын байрны мэдээлэл, цээж зураг, цахим гарын үсгээ оруулна. Хүсэлтийг эвлэлийн ажилтан хянаж, батлагдсан тухай мэдэгдэл ирнэ.

+Гишүүнчлэлийн гэрчилгээгээ хаанаас харах вэ?

Гишүүнээр батлагдсаны дараа цэсний «Гишүүний үнэмлэх» хэсэгт цахим үнэмлэх болон гэрчилгээ харагдана. Гэрчилгээг татаж авах, хуваалцах боломжтой. QR кодыг уншуулснаар гишүүнчлэлийн жинхэнэ эсэхийг шалгана.

+Гэрчилгээн дээрх цээж зургаа солих боломжтой юу?

Тийм. «Гишүүний үнэмлэх» дэлгэц дэх «Цээж зураг солих» товчоор камераар авах эсвэл зургийн сангаас сонгоно. Гэрчилгээ шинэ зурагтайгаар автоматаар дахин үүснэ.

+Татвараа хэрхэн төлөх вэ?

Нүүр хуудсан дээрх татварын төлөв дээр дарж дэлгэрэнгүй мэдээллийг харна. Одоогоор татварыг эвлэлийн ажилтанд бэлнээр төлөх бөгөөд төлөлт бүртгэгдмэгц танд мэдэгдэл ирнэ. Онлайн төлбөрийн боломж удахгүй нэмэгдэнэ.

+Нууц үгээ мартсан бол яах вэ?

Нэвтрэх дэлгэц дээрх «Нууц үг мартсан» холбоосоор орж, бүртгэлтэй утасны дугаараа оруулна. SMS-ээр ирэх кодоор баталгаажуулж шинэ нууц үг тохируулна.

+Утасны дугаар эсвэл имэйл хаягаа хэрхэн солих вэ?

Цэсний «Утасны дугаар солих» / «Имэйл хаяг солих» хэсгээс солино. Утасны дугаар солиход SMS баталгаажуулалт шаардагдана.

+Мэдэгдэл ирэхгүй байна

Утасныхаа Тохиргоо → Мэдэгдэл хэсгээс аппад мэдэгдэл илгээх зөвшөөрөл олгосон эсэхийг шалгана уу. Мөн батарей хэмнэх горим асаалттай үед мэдэгдэл хойшлогдож болзошгүй.

+Гишүүнчлэлээ хэрхэн цуцлах вэ?

Цэсний «Гишүүнчлэлээ цуцлах» хэсгээс шалтгаанаа бичиж хүсэлт илгээнэ. Эвлэлийн ажилтан хянаж баталсны дараа гишүүнчлэл цуцлагдана.

+Бүртгэлээ устгахыг хүсвэл?

Цэсний «Бүртгэлээ устгах» хэсгээс SMS баталгаажуулалттайгаар өөрөө устгана. Хэрэв та гишүүн бол эхлээд гишүүнчлэлээ цуцлуулах шаардлагатай. Дэлгэрэнгүйг доорх «Бүртгэл устгах заавар»-аас үзнэ үү.

Баримт бичиг

© 2026 Оюу толгойн орон нутгийн ажилчдын ҮЭХ