
Оюу толгойн орон нутгийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороо
БҮРТГЭЛ УСТГАХ ЗААВАР
«OT union hub» гар утасны аппликейшн
Хүчин төгөлдөр болсон: 2026 оны 08 сарын 04
1. Аппликейшнээс шууд устгах
Та бүртгэлээ Аппликейшн дотроос өөрөө устгах боломжтой:
- •Аппликейшнд нэвтэрнэ
- •Баруун дээд булан дахь цэсийг нээнэ
- •«Бүртгэлээ устгах» -ыг сонгоно
- •Бүртгэлтэй утасны дугаар руу илгээгдэх баталгаажуулах кодыг оруулна
- •Устгах үйлдэл баталгаажина
⚠️ Хэрэв та үйлдвэрчний эвлэлийн гишүүн бол ЭХЛЭЭД гишүүнчлэлээ цуцлуулах шаардлагатай. Цэсний «Гишүүнчлэлээ цуцлах» хэсгээс хүсэлт илгээснийг Хорооны ажилтан баталсны дараа бүртгэлээ устгах боломжтой болно.
2. Хүсэлтээр устгуулах
Хэрэв та Аппликейшнд нэвтэрч чадахгүй байгаа, эсвэл өгөгдлөө бүрэн устгуулахыг хүсвэл доорх холбоо барих хаягаар хүсэлтээ илгээнэ үү. Хүсэлтдээ бүртгэлтэй утасны дугаараа заана уу.
Бид хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор шийдвэрлэж, хариу мэдэгдэнэ.
3. Устгагдах өгөгдөл
- •Овог, нэр, утасны дугаар, имэйл хаяг
- •Нууц үг
- •Цээж зураг, цахим гарын үсэг
- •Регистерийн дугаар, ажлын байрны мэдээлэл
- •Гишүүнчлэлийн цахим гэрчилгээ ба QR код
- •Мэдэгдэл хүлээн авах төхөөрөмжийн танигч
- •Хүлээгдэж буй гишүүнчлэлийн хүсэлт
4. Үлдэх өгөгдөл
- •Гишүүний дугаар — та ирээдүйд дахин элсэх тохиолдолд ижил дугаараа авах боломжийг хангах зорилгоор.
- •Гишүүнчлэлийн татварын төлөлтийн бүртгэл — санхүүгийн баримт учир хууль тогтоомжид заасан хугацаанд хадгалагдана.
- •Олон нийтийн буланд нийтэлсэн агуулга — устгахыг хүсвэл бүртгэлээ устгахаас өмнө өөрөө устгана уу, эсвэл хүсэлтдээ дурдана уу.
Бүртгэл устгасны дараа таны бүртгэл идэвхгүй болж, Аппликейшнээр дамжуулан хандах боломжгүй болно. Өгөгдлийн санд үлдсэн архивын бичлэгийг бүрэн устгуулах хүсэлтийг доорх хаягаар гаргаж болно.
5. Бүртгэлээ устгалгүйгээр өгөгдлөө устгах
Та бүртгэлээ хэвээр үлдээгээд зөвхөн тодорхой мэдээллээ устгах боломжтой:
5.1. Аппликейшнээс шууд
- •Нийтэлсэн пост, сэтгэгдэл — «Олон нийт» хэсэгт өөрийн бичлэг дээрх цэснээс «Устгах».
- •Цээж зураг — «Гишүүний үнэмлэх» хэсгийн «Цээж зураг солих»-оор шинээр солиход хуучин зураг устгагдана.
- •Профайл зураг — «Профайл удирдах» хэсгээс солино.
- •Гишүүнчлэлийн мэдээлэл — цэсний «Гишүүнчлэлээ цуцлах»-аар хүсэлт гаргаснаар регистерийн дугаар, цээж зураг, байгууллага, албан тушаал, QR код болон цахим гэрчилгээ устгагдана. Бүртгэл тань хэвээр үлдэнэ.
5.2. Хүсэлтээр
- •Дээрхээс өөр тодорхой мэдээллээ устгуулахыг хүсвэл доорх холбоо барих хаягаар хүсэлтээ илгээнэ үү. Хүсэлтдээ бүртгэлтэй утасны дугаар болон яг ямар мэдээллийг устгуулахыг заана уу.
- •Хүсэлтийг ажлын 10 хоногийн дотор шийдвэрлэж хариу мэдэгдэнэ.
Гишүүний дугаар болон гишүүнчлэлийн татварын төлөлтийн бүртгэл нь санхүүгийн баримт учир хууль тогтоомжид заасан хугацаанд хадгалагдах бөгөөд устгах боломжгүй.
6. Холбоо барих
| Байгууллага | Оюу толгойн орон нутгийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороо |
| Имэйл | onaotueh@gmail.com |
| Утас | +97690070079 |
| Хаяг | Umnugovi, Dalandzadgad, Mongolia, 46087 |
| Вэбсайт | https://union.evlel.mn |
© 2026 Оюу толгойн орон нутгийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороо